Цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэгч станц ашиглалтад орууллаа

  • 2026/08/17 17:11
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй. Төслийн байршил болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын авто зогсоолд 10 машин зэрэг цэнэглэх 5 цахилгаан станцыг суурилуулж, ашиглалтад оруулжээ. Цаашид уг төслийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч 50 ширхэг станцыг суурилуулахаар ажиллаж байгаа аж.