Цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэгч суурилуулж эхэллээ

  • 2026/07/07 16:39
“Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд төслийн байршил болох Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Спортын төв ордны баруун талын авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх станцыг суурилуулж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид уг төслийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэгч 50 ширхэг станцыг суурилуулахаар төлөвлөсөн аж.