"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" хамтран ажиллах хүсэлт гаргав

  • 2026/01/26 14:12


“Улаанбаатар авто зогсоолын менежмент” ХХК нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн авто зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж, байгуулах, ашиглалт, хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор 2025 онд байгуулагдсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дүгээр захирамжаар батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журамын хүрээнд 2025 оны А/1304 дүгээр захирамжаар батлагдсан “Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги болон удирдлага, зохион байгуулалтын төлөвлөгөө”, 2025 оны “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/1477 дугаар захирамжаар олгосон эрхийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй авто зогсоолын үйлчилгээ эрхлэгч болон эрхлэх хүсэлтэй  байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

Төлбөртэй авто зогсоолын үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, мэдээллээ бүртгүүлнэ үү.

- Үйлчилгээ эрхлэх хүсэлт

- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хамт

- Компанийн үйл ажиллагааны танилцуулга, ажиллах хүч, туршлагын мэдээлэл

- Үйлчилгээний байршлын санал, зохион байгуулалтын төлөвлөгөө

- Техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн мэдээлэл