"Монголын ипотекийн корпораци" 19 нас хүрлээ
- 2025/10/06 16:23
"Монголын ипотекийн корпораци" (МИК)-ийн 19 жилийн ой энэ өдөр тохиож байна. Урт хугацаатай, хүртээмжтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхээр хүчин зүтгэсэн эдгээр он жилүүдийн томоохон ажлуудаас онцлон хүргэе.
Манай улсад ипотекийн зээлийг хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлжхийн тулд хоёрдогч зах зээлд ажиллах хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагатай болохыг 2005 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын зөвлөжээ. Үүний 2006 онд Монголбанк болон тухайн үеийн арилжааны 10 банк хамтран "Монголын ипотекийн корпораци" ХХК (МИК)-ийг байгуулж анхны бондоо 2009 онд гаргасан. Улмаар дүрмийн санг нэмэх, банкны тухай хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлж 2015 IPO хийв.
Өнөөдрийн байдлаар МИК нь дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт 38 удаагийн хэлцлээр 126,5 мянган зээлдэгчийн зээлийг багцлан худалдан авч, 8,5 их наяд төгрөгийн Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргасан.
Өнөөдрийн байдлаар МИК нь нийт 175 удаагийн хэлцлээр 1,7 их наяд төгрөгийн багцыг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас худалдан авсан.
Орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, орон сууцны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ОУ-ын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ISMMA) болон Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA) гэх мэт мэргэжлийн холбоодын гишүүнээр ажиллаж, мэдлэг туршлага, шийдлийг харилцан солилцож, ажил хэрэг болгож ирлээ.
МИК нь олон улсын хөрөнгийн захаас 2019, 2021, 2024 онуудад нийт 775 сая ам.долларыг татан төвлөрүүлж банк санхүүгийн системийн хөрвөх чадварыг сайжруулсан. Энэ нь цар тахлын хүнд үед Монгол Улсын валютын нөөцийг үлэмж нэмэгдүүлсэн төдийгүй гадаад захаас хөрөнгө татсан цөөн компаниудын нэг болж, дэлхийн хөрөнгө оруулагчдын дунд Монголын бизнесийн салбарын нэр хүндэд эерэг хувь нэмэр оруулсаар байна.
Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо найдвартай, мэргэжлийн, хүртээмжтэй хөгжих нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй орчин, боловсрол нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах үндэс болдог. Хөнгөлөлттэй болон зах зээлийн хүүтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 12 зорилгыг биелүүлэхэд шууд ба шууд бусаар хувь нэмэр оруулж байна.