Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 24.1 хувиар буурав
- 2025/09/01 17:01
Монголбанк 2025 оны наймдугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс нийт 7.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 24.1 хувиар буурсан үзүүлэлт аж. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс оны эхнээс нийт 494 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс нийт 1138.7 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны наймдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 387,259.12 төгрөг байжээ.