Монголбанк өнгөрсөн сард 1.9 тонн алт худалдан авлаа

  • 2024/11/07 15:54

Монголбанк энэ оны аравдугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт аж.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг алт тус тус худалдан авчээ.  

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны аравдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байжээ.