"БИД 2.0" бонд жилийн 18 хувийн хүүтэй гарна
- 2025/01/14 18:12
“Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн “БИД 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны нэгдүгээр сарын 22-оос нэгдүгээр сарын 28-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар болжээ. Захиалгыг тогтоосон үнээр санал болгох бөгөөд татан төвлөрүүлэх нийт үнийн дүн 100 хувь бүрдмэгц хаагдах нөхцөлтэй аж.
“БИД 2.0” нэг ширхэгийн тогтоосон үнэ 100 мянган төгрөг байх гэнэ. Нийт 100 мянган ширхэг бонд гаргаж, 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Бондын хүү 18 хувь бол хугацаа нь 24 сар гэнэ. Хүүг хөрөнгө оруулагчдад улирал тутам төлөх юм байна.
“БИД 2.0” бондын үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа аж. Уг бондыг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны 626 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны А/498 тоот тушаалаар бүртгэжээ.
Эх сурвалж: mse.mn