Жорж Соросын баримталдаг бизнесийн 10 алтан дүрэм

  • 2024/04/23 14:30

Аливаа нэгэн дүрэм журмын эсрэг яв, зарим нэг хуулийн ч эсрэг явсан болно. Өнгөрснөөрөө биш ирээдүйгээрээ амьдар гэж сургадаг хөрөнгө оруулагч Жорж Соросын баримталдаг бизнесийн арван дүрмийг толилуулж байна. Тэрээр 1992 онд Английн фунт стерлингийн ханш сулрах үед нэг өдрийн дотор ханшийн зөрөөнөөс нэг тэрбум ам.долларын ашиг олж байсан нь түүний хамгийн их ашиг олсон арилжаа байлаа. Тэр үеэс хойш түүнийг “Фунтыг нураасан хүн” гэж цоллох болжээ. Форбес сэтгүүлийн 2011 оны 9-р сарын дугаарт Соросын нийт хөрөнгийг 22 тэрбум ам.доллар гэж бичсэн байдаг. Дараах зөвөлгөөг уншаад нэгийг бодож хоёрыг тунгааж, бизнестээ амжилт гаргахыг манай сайтын хамт олны зүгээс хүсэж байна.
 
  1. Үнэхээр чиний зөв буруу нь огт хамаагүй. Хамгийн гол нь зөв үедээ хэдийг олсон буруу үед хэдийг алдсан гэдэг нь хамгийн чухал. Заримдаа өөртөө зөв гэж бодсон үед олсон мөнгө чинь буруу үед олсон мөнгөнөөс ч бага байх тохиoлдол байдаг.
  2. Миний зорилго бол эхлээд амьд явах. Харин дараа нь мөнгө олох.
  3. Бизнес хийнэ гэдэг бол хэцүү зүйл биш. Бизнес эрхлэж байгаа ихэнх хүмүүс оюун ухаанаа бүрэн дайчилж ажилдаггүй бөгөөд түүндээ таарсан ашиг олж тэрэндээ сэтгэл ханадаг. Харин ухаантай хүмүүс жинхэнэ баялагийг гартаа оруулаад түүнээ яаж өсгөх талаар бүх бие сэтгэлээ зориулдаг.
  4. Мөнгө бол амжилтанд хүрэхэд тийм ч чухал биш. Хамгийн чухал нь мөнгө чиний амжилтанд хүрэх зорилгод чинь хэрэг болох нэгэн хэрэгсэл гэж бодож явах ёстой.
  5. Би тоглоомын зохиосон дүрэмд баригдаж тоглохыг хүсдэггүй. Харин тоглоомын дүрмийг өөрчлөхийг эрмэлздэг.
  6. Бурхан надад их богино санах ой хайрласан. Тийм болoхоор би өнгөрснөө биш ирээдүйгээ бодож амьдардаг.
  7. Би их алдагдлаас айдаггүй. Би алдаж болно гэхдээ миний толгой мөрөн дээрээ байна. Бас толгой дотор минь тархи гэж нэг юм байна.
  8. Хэрвээ хөрөнгө оруулагч болох нь танд сонирхолтой санагдаж байж магадгүй. Энэ ажлаас сэтгэлийн таашаал авах хүртэл та нилээдгүй алдагдалд орно. Жинхэнэ хөрөнгө оруулалт бол- сэтгэлийн там юм.
  9. Амжилтанд хүрэхийн тулд амралт хэрэгтэй. Миний хувьд амралт бол хамгийн чөлөө завгүй үе. Энэ үеийг дууссаны дараа би жинхнээсээ амарснаа сая л мэдэрдэг.
  10. Ихэнхи хүмүүс өөрийн дуртай, сонирхолтой ажлаа олж хийхийг эрмэлздэг байх. Гэхдээ дур сонирхолгүй ажлаа хийж байгаад ч баяжиж болно. Таны хамгийн том зорилго бол баяжих болохоос ямар нэгэн дуртай ажлаа хийж дундаж амьдрах биш.