Яагаад мөнгө жүүдүүдэд хайртай байдаг вэ? Энэ ард түмэнд мөнгө олдог ямар нууц хадгалагдаж байна вэ?
“Бизнес по-еврейски. 67 золотых правил” номноос ажил үйлсэд хэрэг болох энгийн мэт боловч мартаж болохгүй дүрмүүдийг түүвэрлэн хүргэж байна.
Таны шинэ оны ажил үйлсэд амжилт хүсье!
- Хураасан өмч хөрөнгөө байгаагаас нь илүү үнэлж, хүндэтгэлтэй хандаж сур.
- Цагийг бүү дэмий үр. Хором бүр бидэнд өгсөн бэлэг тул үр ашигтай өнгөрүүл.
- Муу хөршөөс хол бай. Тансаг сууцны үнийн 50 хувь нь сайн хөршийн үнэ гэж ойлго.
- Хэлэх зүйл байхгүй бол дуугүй байсан нь дээр.
- Найдлага бүр мөсөн тасраагүй л бол ажиллаад бай.
- Хүнд цаг үед мөнгө гарга. Энэ бол ирээдүйд хамгийн өндөр ашиг авчрах хөрөнгө оруулалт байх болно.
- Хүмүүстэй үргэлж мэндэлж бай.
- Хүн бүр талархлын үг сонсох гавъяатайг сана.
- Аз жаргалтай хүнийг л баян хүнд тооц.
- Цаг хулгайлах нь мөнгө хулгайлахаас ялгаагүй гэмт хэрэг.
- Ажилтнууддаа хөлсийг яг цагт нь төлж бай.
- Бодож байгаа бүхнээ яриад хэрэггүй.
- Хэрвээ чи үнэхээр хангалттай ихийг өгөх хэрэгтэй гэж үзэж байвал хангалттайгаас илүүг өгөх хэрэгтэй.
- Ажил олгогч нь ажилтныхаа яаж амьдарч байгааг мэддэг байх ёстой.
- Хэрвээ хэн нэгэн чамайг алах санаатай байгаа бол түүнийг өрсөж ал.
- Хэлсэн үг чинь тангараг биш юм гэхэд үүрэг байх ёстой.
- Бусдыг хэзээ ч бүү доромжил.
- Амьдралаа төлөвлөж сур.
- Сайн ажилласныхаа төлөө өөрийгөө урамшуулж чаддаг бай.
- Ажил, амьдралын тэнцвэрийг олж сурах хэрэгтэй.
Эх сурвалж: cluber.com.ua