"Эрдэнэс Тавантолгой" компани мэдэгдэл гаргалаа

  • 2024/04/23 14:41

"Эрдэнэс Тавантолгой" ХК-г биржээр гадуур, уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдах, худалдан авах гэрээг шууд байгуулж буй мэтээр мэдээлэл гарсан болсон. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор "ЭТТ" ХК-аас мэдэгдэл гаргаж, ам нөхцөл бус хил нөхцөлөөр нүүрсийг борлуулж байгаа гэдгээ илэрхийллээ.

Мэдэгдэлд:

Сүүлийн үед цахим орчинд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг биржээс гадуур, уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдах худалдан авах гэрээг шууд байгуулж буй мэтээр ташаа мэдээлэл гарч буй нь зарим иргэд, бизнес эрхлэгчдийг эрсдэлд оруулж болзошгүй байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу олборлосон нүүрсийг зөвхөн Монголын хөрөнгийн биржээр, хил нөхцөлөөр борлуулан ажиллаж байна.

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдан борлуулах гэрээ байгуулаагүй бөгөөд цаашид ч байгуулахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.