Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг Баянгол дүүрэгт зохион байгууллаа
- 2026/11/16 15:46
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүрэгт зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Энэ удаагийн Нийслэлийн Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн холбогдох алба, хэлтсийн дарга нар:
Нийслэлийн ТХО-аар 9 дүүрэгт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэл, үр дүн,
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт,
Нийтийн тээврийн хүртээмж, автобусны буудлууд дээрх дулаан зогсоолуудыг ашиглалтад оруулах,
Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг цаг үеийн 10 гаруй асуудлаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн дараа Хотын дарга хэд хэдэн зүйлийг онцолсон. Тодруулбал, НТХО-аар ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулсан ч үүргээ биелүүлээгүй ААНБ-уудыг “хар жагсаалт”-д оруулах бол сайн гүйцэтгэлтэйг олон нийтэд таниулна. Мөн нийслэлийн 2027 оны төсөв бүхэлдээ "ИРГЭН ТӨВ"-тэй буюу боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээг сайжруулахад чиглэх тул дүүргийн Засаг дарга нар ирэх оны төсвийн төсөл боловсруулахдаа анхаарах шаардлагатай гэв.Мөн Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын хувьд Баянгол дүүрэгт 2026 онд хийсэн хөрөнгө оруулалтын ажил болон тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл өглөө. Баянгол дүүрэгт 2026 онд улс, нийслэл, дүүргийн 223,4 тэрбум төгрөгийн 106 төсөл арга хэмжээ хэрэгжсэнээс 41 нь НТХО-аар хэрэгжиж буй төсөл арга байна.
Дүүрэгт 2026 онд хэрэгжиж буй нийт төсөл арга хэмжээнээс заримыг нь онцолбол,
280 хүүхдийн хүчин чадалтай Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор 22-р хороонд ашиглалтад орж байгаа бол 24, 25, 26-р хороонд 640-960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 28-р хороонд 150 ортой цэцэрлэг баригдаж байна.
Дүүргийн хэмжээнд нийт 24 байршилд авто замын засвар шинэчлэлийн ажил хийсэн бөгөөд 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Дүүргийн төв болон орон сууцны хороолол дотор мөн гэр хорооллын зураан хороог дамнасан нийт 6 байршилд дугуйн зам тавихаас 50 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжинэ.
Нийт 15 хорооны 15 байрны фасад дулаалгыг хийснээр 1181 өрх, нийт 11 хорооны 18 байрны дээврийг зассанаар 1560 өрх, нийт 11 хорооны 11 байрны цахилгаан шатыг зассанаар 836 өрх ая тухтай амьдрах орчин бүрдсэн.
2026 онд дүүргийн 456 байршилд 11,2 га талбайг зүлэгжүүлж, 20 байршилд "Бичил цэцэрлэгт хүрээлэн" байгуулсан.
Товчхондоо энэ онд дүүрэгт хэрэгжсэн 106 төсөл арга хэмжээ 80.1 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн мэдээллийг өглөө.
Түүнчлэн Баянгол дүүрэгт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хотын дарга холбогдох алба хэлтсийн дарга нарт,
Бичил хороололд барих Хүүхдийн эмнэлэг болон 22-р хорооны өндөрлөг дээр байгуулах Цэцэрлэгт хүрээлэнгийн газар чөлөөлөлтөд шаардлагатай төсвийг судалж танилцуулах,
Дүүргийн 1-р хороо, Богд-Ар хороололд баригдаж буй цэцэрлэгийн барилгыг дуусгахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг судлах, танилцуулах,
Дүүргийн нийт 6 байршилд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах санхүүжилтийг судлах, танилцуулах,
Баянгол дүүрэгт эзэмших эрхтэй ч олон жил ашиглаагүй 10 газрыг судлан хуулийн хүрээнд арга хэмжээ авч, улмаар иргэд оршин суугчдад хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлыг хийх талаар судалж танилцуулахыг үүрэг болголоо.