Санхүүгийн зохицуулах хорооны онцлох ажлууд

  • 2026/11/23 12:43

Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн хоёр жилд санхүүгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг хэрэгжүүлсэн. Хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүгийн технологийн хөгжлийг дэмжиж, олон улсын зах зээлтэй холбогдох боломжийг өргөжүүлэн, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой, ил тод, хүртээмжтэй хөгжлийг хангах бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлээд байна. 

Мөн зээлийн хүүтэй давхардуулан шимтгэл, хураамж авахыг хориглох, зээлийн нийт өртгийг иргэдэд ил тод, ойлгомжтой, харьцуулж болохуйц байдлаар мэдээлэх хүрээнд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал болон төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын дарга, Эдийн засгийн байнгын хороонд тус тус хүргүүлээд байна.