Хөгжлийн банк “Монголын хөрөнгө оруулалтын форум”-д оролцлоо
- 2026/11/19 18:56
Монгол Улсын Хөгжлийн банкны Бизнес хариуцсан тэргүүн дэд захирал А.Энхжин Сингапур Улсад зохион байгуулагдсан “Монголын хөрөнгө оруулалтын форум”-д оролцлоо. Тэрбээр форумын хүрээнд өрнөсөн “Хөгжиж буй зах зээлийн өгөөж: Монголын бондод хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын бондын зах зээлийн төлөв, гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт босгоход тулгарч буй эрсдэл, боломжийн талаар олон улсын хөрөнгө оруулагчдад байр сууриа илэрхийллээ.
"Capital Markets Mongolia"-аас 2024 оноос хойш гурав дахь жилдээ зохион байгуулсан тус форум нь Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагын төлөөллүүд, дотоодын бодлого тодорхойлогчид нэг дор цуглаж Монгол Улсын эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал, голлох салбарууд дахь хөрөнгө оруулалтын ирээдүйн боломжуудыг хэлэлцсэн чухал арга хэмжээ боллоо.