Уурхайчид мод тарих ажилд нэгдлээ

  • 2026/05/18 00:05

Цөлжилт, шороон шуурганаас хамгаалах, хөрсний доройтлыг бууруулахын тулд говийн бүсэд тохирсон модлог ургамлыг тарималжуулах, хамгаалалтын зурвас үүсгэх, тарьсан модыг услах, арчлах, өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайчид мод тарьж ургуулах, усалгаа арчилгааг тогтмол хийх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд компанийн мод үржүүлгийн “Эрдэнэс” агропаркт үрээр үржүүлсэн жигд, гүйлс, бүйлс, шар хуайс зэрэг говийн хөрс, уур амьсгалд дасан зохицох чадвартай мод, бут сөөг тарьжээ.
Уурхайчид тарьсан модоо тогтмол усалж, арчилж хамгаалан ургуулахад анхаарч, уурхайн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.