"Эрдэнэс Тавантолгой" компанийн дүрэмд өөрчлөлт орууллаа

  • 2026/02/06 22:41

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр "Корпорайт Конвейшн центр"-ийн хурлын танхимд боллоо. Ээлжит бус хурлаар компанийн дүрэмд "Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлж болно" гэсэн заалт нэмэлтээр оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Дүрэмд дээрх өөрчлөлт орсноор компанийн гүйцэтгэх удирдлагыг хувь хүн эсвэл багаар нь томилон ажиллах эрхзүйн үндэс бүрдэж байна.