“Юүтонг техник-2026” ур чадварын тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулав

  • 2026/09/25 18:13
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК, БНХАУ-ын "Юүтонг бус" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд "Юүтонг ZK6116HG" маркийн автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд буй. Тус хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулагддаг “Юүтонг техник-2026” ур чадварын тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 
Инженер техникийн ажилчид “Юүтонг ZK6116HG” маркийн автобусны эвдрэл, гэмтэл түүний засвар үйлчилгээг хэрхэн хийх, цаашид анхаарах зүйлсийн талаарх сургалтад хамрагдсан бөгөөд энэ хүрээнд ур чадвар авхаалж самбаагаа сорьж буй. Энэ удаагийн уралдаан тэмцээнийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци", Нийтийн тээврийн бодлогын газар, "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ, "Юүтонг бус", “Тотал маркетинг эйжэнси” хамтран зохион байгууллаа. “Тотал маркетинг эйжэнси” компани "Юүтонг ZK6116HG" маркийн автобусны моторын сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний тал дээр хамтран ажиллахаар болжээ.