“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн охин компани болох "Улаанбаатар энержи" ХХК-ийн 50 мВт чадал бүхий 200 мВт.ц багтаамжтай Багануур дүүрэг дэх батарей хуримтлуурын станц өнөөдрөөс нэг жилийн өмнө буюу 2024 оны 12-р сарын 5-ны энэ өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд Цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 22 инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж 63-73 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг хадгалж хуримтлуулж, түгээх үүргийг гүйцэтгэж байна. Энэ нь ойролцоогоор 25000 гаруй айл өрхийн эрчим хүчний хэрэглээг 4-5 цаг тасралтгүйгээр хангах боломжтой юм.