Монголбанк нийт 8.9 тонн үнэт металл худалдан авчээ
- 2026/08/04 16:02
Монголбанк 2026 оны долдугаар сард 1,439.2 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.9 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 431.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,677.1 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны долдугаар сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 469,752.63 төгрөгт хүрчээ.