Засгийн газрын үнэт цаасыг өнөөдрөөс хоёрдогч зах зээлд арилжиж эхэллээ
- 2026/03/19 11:14
Сангийн сайдын 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 15 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2026 оны 1 дүгээр улирлын арилжааны хуваарийн дагуу 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.57 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг бонд арилжжээ. Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн биржид дараах симболтойгоор өнөөдөр эхэлж байна. Засгийн газраас сүүлийн жилүүдэд дотоодын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахгүй байсан. Засгийн газар дотоодын зах зээлд үнэт цаас гаргаснаар бондын хүүгийн жишиг баримжааг тогтоодог гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.