"Эрдэнэс Тавантолгой" нүүрсний үнээ 9.5-12.5 хувиар өсгөж борлуулжээ

  • 2026/03/18 11:10

"Эрдэнэс Тавантолгой" компани 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн амжилттай арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг нийт 12.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ. 

1/3 коксжих нүүрс 64 мянган тонныг тус бүрийг нь 95.4 ам.доллароор арилжиж, нийт 6.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийсэн байна. 1/3 коксжих нүүрс 32 мянган тонныг тус бүрийг нь 74.8 ам.доллароор арилжиж, нийт 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийжээ. Арилжаанд таван оролцогч оролцож, үнэ 6.5 ам.доллароор буюу 9.52 хувиар өссөн аж.

1/3 коксжих нүүрс  64 мянган тонныг тус бүрийг нь 66.1 ам.доллароор арилжиж, нийт 4.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийсэн байна. Арилжаанд хоёр оролцогч оролцож, үнэ 7.5 ам.доллароор буюу 12.8 хувиар өссөн байна. Ингэснээр 2026 онд 60 удаагийн арилжаагаар 277.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.3 сая тонн нүүрс арилжжээ.

Үүнээс 2026 оны нэгдүгээр сард 89.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 928 мянган тонн, хоёрдугаар сард 83.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.16 сая тонн, гуравдугаар сард 103.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.2 сая тонн нүүрс борлуулсан байна.