“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна
- 2025/10/14 16:08
Жил бүрийн аравдугаар сарын гурав дахь долоо хоногт дэлхий нийтээрээ “Дэлхийн ёс зүйн өдөр” (Global Ethics Day)-ийг тэмдэглэдэг уламжлалтай. “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг тохиолдуулан “Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр аравдугаар сарын 15-нд СЭЗИС-д панел хэлэлцүүлгийг олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ өдөр нь ёс суртахуун, шударга байдал, хариуцлага, нийгмийн сайн сайхны төлөөх манлайллын үнэ цэнийг эргэн сануулах, хэлэлцэх зорилготой билээ. Хиймэл оюун ухаан бидний амьдралд асар их боломжийг авчирч байгаа ч, нэг асуулт үргэлж нээлттэй бий. Энэ нь “Ёс суртахуун хаана оршиж байна вэ” гэсэн асуулт юм. Эл хэлэлцүүлгийг “МИК ОССК” компани болон “Хас” банк дэмжин ажиллаж байна.