“Шунхлай 2.0” бондын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ

  • 2025/09/17 16:56


“Шунхлай” компанийн нийтэд санал болгон гаргасан “Шунхлай бонд 2.0” бондын хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 1/3458 тоот албан бичгийн дагуу өнөөдрөөс 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг SHNK-BD-17/09/26-C0090-17 үсгэн кодтойгоор эхлүүлэхээр болжээ. “Шунхлай” компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард жилийн хугацатай 80 тэрбум төгрөгийн бонд дотоодын зах зээлд гаргаж байсан. 

Тэгвэл энэ удаад жилийн хугацаатай 50 тэрбум төгрөгийн бонд босгоод байна. “Шунхлай 2.0” бонд жилийн 17 хувийн хүүтэй байх юм. Энэ нь банкуудын хугацаатай хадгаламжийн хүүгээс даруй 3-4 хувиар өндөр байгаа юм. Мөн банкуудын хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар хураадаг. Тэгвэл бондын хүүгийн орлогоос таван хувийн хүүгийн татвар хураадаг билээ.

“Шунхлай” групп нь өнгөрсөн 30 жилд шатахууны импорт, худалдаа, шингэн хүнсний үйлдвэрлэл, харилцаа холбоо, мэдээллийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж буй Топ-100 аж ахуйн нэгжийн нэг юм.