“Хөрөнгө оруулагчдийн өдөр”-өөр иргэдэд үнэт цаасны зах зээлийн цогц үйлчилгээ хүргэлээ
- 2025/05/24 16:06
Монголын хөрөнгийн биржээс санаачлан “Хөрөнгө оруулагчдын өдөр” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Монголын хөрөнгийн биржээс гадна Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын үнэт цаасны клирингийн төв”-ийнхөн оролцож, хөрөнгө оруулагч болон үнэт цаасны зах зээлийг сонирхогчдод цогц мэдээлэл өглөө. Мөн “Өлзий энд ко капитал”, “Голомт капитал”, “Ти Ди Би секьюритис”, “Апекс капитал”, “Үнэт секьюритис”, “Новел инвестмент”, “Эс Жи инвестменд энд секьюритис” үнэт цаасны компаниуд өдөрлөгт оролцож, үнэт цаасны данс нээх, иргэдийг мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулав. Түүнчлэн өдөрлөгийн үеэр үнэт цаасны компаниуд богино хэмжээний сэдэвчилсэн сургалт хөрөнгө оруулагчдад хийсэн юм.
Энэ үеэр олон иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийнхөнд хандаж, үнэт цаасны данстай эсэх, “Цэнхэр”, “Ягаан” тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр оруулсан хөрөнгө хүчин төгөлдөр байгаа эсэхийг лавлаж байв. “Монголын хөрөнгийн бирж” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-25” арга хэмжээ жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байгаатай ташрамдуулан манайх “Хөрөнгө оруулагчдын өдөр”-ийг зохион байгуулж байна. Ингэснээр иргэдэд автомашингүй өдөр арга хэмжээнд оролцох, марафонд гүйх үеэрээ хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээлийн талаар мэдээлэл, үйлчилгээ авах боломжийг олгож байна хэмээсэн юм.
“Хөрөнгө оруулагчдийн өдөр” үнэт цаасны зах зээлийн өдөрт 500 гаруй иргэн хамрагдаж, үнэт цаасны зах зээлийн талаар мэдээлэл, үйлчилгээ авчээ.