“Инвескор” групп Лондоны хөрөнгийн биржид бүртгүүллээ
- 2025/02/17 14:04
"Инвескор" санхүүгийн групп Лондоны хөрөнгийн биржид бүртгэл хийлгэв. Ингэснээр Монголын Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны санхүүгийн компани боллоо.
Тус групп компани 2016 онд байгуулагдсанаасаа хойш шинэлэг бүтээгдэхүүн, дэвшилт технологи, шилдэг засаглалыг нэвтрүүлэн, найман улсад 14 салбар компанитай болон өргөжин ажиллаж байгаа аж. Лондоны хөрөнгийн бирж нь дэлхийн өндөр шалгуур, нарийн хяналттай тэргүүлэгч биржүүдийн нэг юм. Тиймээс олон улсын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах томоохон боломжийг бүрдүүлдэг. Энэхүү үйл явдал нь Монголын санхүүгийн салбарт шинэ боломжуудыг нээж, олон улсын зах зээлд Монгол компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж “Инвескор” группийнхэн үзэж байна.
Тус группийн охин компани болох "Инвескор ББСБ" ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй агаад дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг. "Инвескор ББСБ"-ын нэгж хувьцааны үнэ 9260 төгрөгийн үнэ байгаа бол зах зээлийн үнэлгээ нь 724.4 тэрбум төгрөгт хүрчээ.