“Монложистикс холдинг” компани хувьцаагаа 210 төгрөгөөр эргүүлэн худалдан авна

  • 2025/02/13 14:50

“Монложистикс холдинг” хувьцаат компанийн ТУЗ өөрийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслах шийдвэрийг өнгөрсөн 7-нд гаргажээ. Эргүүлэн худалдаж авах хувьцааны нийт тоо, ширхэг 4.8 саяас ихгүй байх, захиалгын нэгж хувьцааны дээд үнэ 210 төгрөг байхаар тогтоожээ. Хувьцаагаа эргүүлэн худалдан авах үйл ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сараас 2025 оныг дуустал үргэлжлүүлэх юм байна. Нийт нэг тэрбум найман сая төгрөгөөр хувьцаа худалдаж авахаар тогтсон аж. 

“Монложистикс холдинг” компани 2022 онд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн. Одоогоор тус компанийн нэгж хувьцааны ханш 194 төгрөг хүрээд байна. Мөн зах зээлийн үнэлгээ нь 75.14 тэрбум төгрөгтэй дүйжээ. Тус компани 395.8 сая ширхэг хувьцаа зах зээлд гаргасан. Тэгэхээр нийт хувьцааныхаа хоёр хувийг халааслах шийдвэр гаргасан гэсэн үг.