Хөгжлийн банкны 2026–2030 оны стратеги төлөвлөгөөг баталлаа
- 2026/10/23 15:10
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 62 дугаар тогтоолоор "Монгол Улсын Хөгжлийн банкны 2026–2030 оны Стратеги төлөвлөгөө"-г баталлаа.
Стратеги төлөвлөгөө нь банкны засаглал, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, үндэсний эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг санхүүжүүлэхэд чиглэж байна.
Стратеги төлөвлөгөө хэрэгжсэнээр Хөгжлийн банкны үндэсний хөгжлийн зорилт, эдийн засгийн тогтвортой өсөлт, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэж, хөрөнгө оруулагч, харилцагч, зээлдэгч болон олон нийтийн итгэлийг хүлээсэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан хөгжлийн санхүүжилтийн тэргүүлэх институт болох суурь бэхэжнэ.