Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо
- 2026/10/09 02:42
Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Газрын тосны бүтээгдэхүүний стратегийн нөөцийн агуулах барих төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 125.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо. Хөгжлийн банкнаас олгож буй энэхүү санхүүжилт нь Засгийн газраас хэрэгжүүлж буй стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 онд хэрэгжүүлэхээр баталсан нөөцийн агуулах барих төслийн нийт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын 27.5 хувийг дангаар эзэлж байна.
Төслийн хүрээнд 98 мянган метр.куб багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулахыг барьж, ашиглалтад оруулах бөгөөд энэ нь өнөөгийн байдлаар улсын хэмжээнд хамгийн том агуулах болох юм. Төслийн үр дүнд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн хадгалах хүчин чадлыг 18.8 хувиар нэмэгдүүлж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал ахиц гарна.