Импортолсон дизель түлш, шатахууны хэмжээ 7-11 хувиар өсчээ
- 2026/10/08 17:19
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 1.46 сая тонн дизель түлшийг 1.5 тэрбум ам.доллароор импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 7.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин улсын хэмжээнд 14.8 мянган тонн АИ-95 шатахууныг 11.6 сая ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеээс 11.7 хувиар өсчээ.
Улсын хэмжээнд 670.1 мянган тонн АИ-92 шатахууныг 515.9 сая ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ.