"Энержи ресурс" компани 16 жил дараалан ТОП-100-д айрагдав
- 2026/06/15 15:28
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2025 оны "ТОП-100" аж ахуйн нэгжийг зургадугаар сарын 15-ны өдөр танилцууллаа. "ТОП-100" аж ахуйн нэгжийг борлуулалтын орлого, төлсөн татвар төлбөрийн дүн, даатгуулагчийн тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээгээр нь эрэмбэлж, шалгаруулдаг. "Энержи ресурс" группын хэмжээнд 512 тэрбумын татвар нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн, шууд болон шууд бусаар 7800 гаруй ажлын байр бий болгосон, 70 гаруй тэрбум төгрөгийг нийгмийн сайн сайхан төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулсан зэрэг үзүүлэлтүүдээр 2025 оны "ТОП-100" аж ахуйн нэгжээс дөрөвт жагслаа.
"ТОП-100" аж ахуйн нэгжийн үзүүлэлт тус бүрээр нэрлэвэл даатгуулагчийн тоогоор гуравт, хөрөнгийн эрэмбээр гуравт, борлуулалтаар дөрөвт, татвар төвлөрүүлсэн орлогоор дөрөв, ашгийн хэмжээгээрээ 90-р байрт тус тус жагслаа. Монгол Улсын "ТОП-100" аж ахуйн нэгжид өргөмжлөл гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын "ТОП-100" гэдэг бол зүгээр нэг нэрсийн жагсаалт биш, энэ бол 100 хариуцлага, 100 бахархал, Монголын хөгжлийн 100 хөдөлгүүр юм” хэмээн баялаг бүтээгчдийг онцлов.