Монгол Улсын Засгийн газар Английн "Рио тинто" групп хоорондын "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн сүүлчийн өдөр өнөөдөр байлаа. Талууд тохиролцсон хугацаандаа амжиж хэлэлцээрт тодорхой шийдлүүдэд хүрчээ.
Нэгдүгээрт, өмнөх хэлэлцээрээр Оюутолгойн менемжентийн зардлыг 2,2 тэрбум ам.доллар буюу найман их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наядаар нэмэгдүүлж чадсан. Тэгвэл хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар бууруулахаар тохиролцжээ. Ингэснээр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наяд төгрөгийг хэмнэв. Түүнчлэн Монголын талын хүртэх өгөөж найман их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Хоёрдугаарт, долоон жилд нэг удаа хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах цонх нээгдэж, хэлэлцдэг байсныг гурван жил болгож богиносгожээ.
Гуравдугаарт, Техник, эдийн засгийн үндэслэлийн тооцооллын 2037 онд бус, энэ жил Монгол Улс "Оюу толгой" компаниас ногдол ашиг авахаар тохиролцож чаджээ.
Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүлсэн байна.