Европын холбооны улсуудын элчин сайд нартай уулзлаа
- 2025/05/19 18:14
Монгол Улс сүүлийн хоёр жил төрийн байгууллагын хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, зохицуулалтын орчныг бий болгох чиглэлээр судалгаа, үнэлгээ хийх анхны журмын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцүүлж, батлуулаад байна. Үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж батлуулах, үндэсний хэмжээнд үнэлгээний чадамжийг сайжруулах, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, олон улсын цогц систем (DME)-ийг бий болгоход анхаарч ажиллаж байгаа талаар энэ үеэр танилцуулав.
Цаашид Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, гурав дахь хөрш, нэн ялангуяа Европын Холбоо, түүний гишүүн улсуудын сайн туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэн санал солилцлоо.