Өрсөлдөх чадвар гэдэг бол өөрөө шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг ойлголт. Бүгд өөр хоорондоо өрсөлдөж буй өнөө цагт эдийн засгийн амьдралд оролцогч бүр энэ шинэ зарчмын дагуу өөрсдийн гүйцэтгэлийг шинээр ухаарч, бодох цаг иржээ. Тийм ч учраас гарч болох хамгийн том бэрхшээлийн нэг нь бид бүгдийн эдийн засгийн ойлголт, асуудалд хандах хандлагад байгаа юм. Учир нь бид зөвхөн гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бараа таваар, экспорт, суурь дэд бүтэц төдийхнөөр эдийн засгийг ойлгодог. Гэтэл өрсөлдөх чадвар нь боловсрол, мэдлэг, биет бус хөрөнгө болон технологийн дэд бүтцийг онцлон чухалчилж үздэг. Нэрт эдийн засагч Кейнс нэгэнтээ өнгөрсөн зүйлээс зоригтой салахын ач холбогдлыг тун оновчтойгоор тодорхойлж: “шинэ санааг хөгжүүлэх биш, харин хуучнаасаа салах нь хамгийн хэцүү” гэсэн байдаг.
I
Хууль эрхзүй, захиргааны тогтвортой, ойлгомжтой орчин бүрдүүлэх
II
Төр, засгийн үйл ажиллагаа нь ил тод, хариуцлагатай, хурдан шуурхай байх
III
Төсөв, санхүүгийн болон өрийн удирдлагын сахилга баттай байх
IV
Салбарын болон газарзүйн онцлогуудыг харгалзан үзсэний үндсэн дээр
эдийн засгаа төрөлжүүлэх
V
Уламжлалт болон дэвшилт дэд бүтэц, логистикийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах
VI
Өөрсдийн технологиор үйлдвэрлэл эрхлэн, тэрхүү үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах чиглэл баримталдаг дунд хэмжээний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих
VII
Олон улсын зах зээл дээр довтлох стратеги, нэмүү үнэлэмж бүтээх урих стратеги хоёрын тэнцвэрийг олох, төсвийн тэнцлийг зохистой түвшинд барих
VIII
Аж үйлдвэрлэлийн суурийг дэмжин “….-д үйлдвэрлэв” тодотголтой болгох
IX
Боловсролын хос системд анхаарах замаар (дагалдан сургалт ба дээд боловсрол) залуу үеийн хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, залуусын ажилгүйдлийг бууруулах
X
Шинжлэх ухаан болон шинээр бизнес эрхлэх санаачилгуудыг тус тус дэмжих
XI
Бодлогын түвшинд болон нийгмийн түвшинд өөрчлөлт сайжруулалтад түлхэц болохуйц нэгдсэн ойлголтуудтай байх
XII
Бодитоор сайжирсан өрсөлдөх чадварын амжилтуудаас ард түмний сайн сайхан аж төрөхөд хэрэг болохуйц бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд хөрөнгө оруулах (илүү чанартай зам, эмнэлэг,сургууль, орон сууц гэх мэт)
Стефан Гарелли. (2014 он). Өрсөлдөх чадвар судлалын түүх ба суурь ойлголтууд. Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан, (хуудас. 488-503). Лузанн хот: IMD World Competitiveness Center.