Дотоод албан томилолтын тариф шинэчлэгдлээ
- 2024/04/23 14:52
“Дотоод албан томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/52 дугаар тоот тушаал батлагдлаа. Төрийн албан хаагчийн дотоод албан томилолтын хоолны зардлыг суманд 30,000 төгрөг, аймгийн төвд 40,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 50,000 төгрөгөөр, байрны зардлыг суманд 60,000 төгрөг, аймгийн төвд 130,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 150,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэн баталлаа.