Хэний кино санхүүжилт хүртэх вэ?
- 2024/04/19 18:30
Эдгээр төсөл нь кино урлагийг дэмжих сангаас буцаан олгохгүй болон буцаан олгоно гэсэн хоёр төрлөөр санхүүжилт авсан бөгөөд Кино урлагийн зөвлөлөөс байгууллага, продакшн болгонтой хийсэн ажлынхаа тайланг тогтмол өгөх, хугацаандаа уран бүтээлээ дуусгахгүй бол буцааж төлөх зэрэг хатуу гэрээнүүдийг байгуулсан гэдгийг зөвлөлийн гишүүд онцолж байв.
Шилэн дансанд Кино урлагийг дэмжих сангийн нээлттэй мэдээлэлд 2023 оны санхүүжилтийг тайлагнажээ. Тодруулбал, 24-240 сая төгрөгийн санхүүжилтийг 11 төсөлд олгосон байна.
Тодруулбал, анхны сонгон шалгаруулалтын үр дүнд санхүүжилтгүй болоод зогсчихсон байсан кино болон кино нь олон улсын наадмуудад шалгарсан хэдий ч уран бүтээлчид нь замын зардалгүйгээс явж чадахгүй байсан зэрэг асуудал шийдэгдэж, олон жилийн турш орхигдоод байсан монголын кино урлаг хууль эрх зүйн орчин, төрийн дэмжлэгтэй болж байна гэдгийг зөвлөлийн гишүүн Н.Уранчимэг онцолж байсан юм.
Кино төслийн сүүлийн сонгон шалгаруулалт 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр зарлагдсан ба дараах дөрвөн төрөл дээр санхүүжилт олгохоор болсон.
Харин цуврал кинонд санхүүжилт олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн Монгол Улсын нэр хүндэд сөргөөр халдсан, улсын үнэ цэнэ үнэлэмжийг бууруулсан, уламжлалт зан үйл, ахуй соёлыг гутан доромжилсон болон байгаль, ан амьтанд хүнлэг бусаар хандсан, бэлгийн гаж үйлдэл, ижил хүйстний амраглалыг дэмжсэн утга агуулга бүхий мөн архидалт, тамхидалт, мансуурах төрлийн бодисыг сурталчилсан, алаан, хядаан, хүчирхийллийг илт харуулсан бүтээлүүдийг дэмжихгүй гэдгийг зөвлөлийн гишүүд хэлж байсан юм.