НЕБ-ын “Оюуны Ундраа” ахлах сургуулийн гаднах 5000м.кв талбай буюу хөлбөмбөгийн талбайг тохижуулах ажил бүрэн дууссанаар Улсын комисс өнөөдөр ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авч байна.
Дээрх хөлбөмбөгийн талбай нь нийт 4448м.кв бөгөөд тохижилтын ажлын хүрээнд 294 м.кв гүйлтийн замын резинэн хучилт, хиймэл зүлэг, төмөр торон хашаа, 218 метр ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, түшиц хана, сандал болон бусад ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
![]()
Хөлбөмбөгийн талбай ашиглалтад орсноор тус сургуулийн сурагчид болон энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдэж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.