Энэ жилийн наадмын найруулагч Ц.Батнайрамдал гэж хэн бэ?
- 2024/04/19 18:19
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдалын шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг түүхтэй хослуулан хийх “Эх дэлхий, эх оршихуй цадиг” зохиол төлөвлөгөөг баталсан гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тиймээс түүний товч танилцуулгыг хүргэе.
Тухайлбал, 2014-2018 он хүртэл дөрвөн жил дараалан Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байжээ. Улмаар аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, "Нийслэлийн мөнгөн шөнө" зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулсан байна.
Дашрамд дурдахад, найруулагч Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлсэн буюу 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.