"Улаанбаатар энержи" компани 5.8 сая kВт.цаг эрчим хүч нийлүүлэв

  • 2026/09/08 18:45
"Улаанбаатар энержи" буюу Багануурын баттарей хуримтлуурын станц 2026 оны наймдугаар сард төвийн системд 5.8 сая kВт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс, тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулжээ. Тус компани 2026 онд 43.1 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэн төлөвлөгөөтэйгээр хэвийн ажиллаж байна.