Багануурын батарей хуримтлуурын станц 93.8 сая кВт.цаг эрчим хүч нийлүүллээ

  • 2026/05/04 15:08
Багануурын батарей хуримтлуурын станц 2026 оны дөрөвдүгээр сард төвийн системд 5.05 сая кВт.цаг, ашиглалтад орсон цагаас хойш нийт 93.8 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс, тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулаад байна. Тус станц 2026 онд 68.7 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөн хэвийн ажиллаж байгаа аж.