"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци"-ийнхан мод тарилаа

  • 2026/05/18 16:26
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Инчоны мөрөөдлийн төгөл цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарилаа. Тарьсан мод бүр агаар, хөрсний бохирдлыг бууруулж, тоосжилт, цөлжилтөөс сэргийлэн, ус, чийгийн тэнцвэрийг хадгалан, эрүүл, ногоон орчныг бүтээхэд хувь нэмэр оруулдаг билээ.