Төрийн мөнгө төрлийн “хоол” юм уу, Б.Баттулга захирал аа
- 2026/06/09 17:28
Манай Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэрээс "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг зарлаж, цөлжилттэй тэмцэхээ дэлхий дахинд амласан. Энэ нь НҮБ-д "Монгол Улс цөлжилтийн асуудалд маш нухацтай хандаж байна" гэсэн ойлголт өгч, бид дэлхийн анхаарлын төвд орсон юм. Монгол бол дэлхийн хуурай бүс нутаг төдийгүй цөлжилт нүүрлэсэн, үүнтэй тууштай тэмцэж буй орнуудын нэг. Эдгээр шалтгааныг харгалзан үзэж, COP 17-г Монголд зохион байгуулах нь илүү ач холбогдолтой гэж үзсэн. НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил" болгон зарласан. Монгол Улс бол дэлхийн нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйн хамгийн том төлөөлөл учраас 2026 оны хурлыг манайд хийх нь бэлгэдэл, агуулгын хувьд хамгийн зөв сонголт хэмээн үзсэн юм.
Гэтэл энэхүү дэлхий нийтийг хамарсан Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын СОР 17-р хурлын манай зарим хурган дарга нар овжиноор ашиглаж халаасаа зузаатгах, хавь ойрын хүмүүсээ тэжээж тэтгэх ажиллагаа болгож байна. Үүний нэг нь “KOП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын захирал Б.Баттулга. Тэр бол Чуулган болох газрын дэд бүтэц байр сав, хамаг зүйлийг бэлтгэх хүн. Төрөөс байгуулж өгсөн газрыг өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр багаа бүрдүүлж төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж байгаа сурагтай. Өндөр цалин авсан хийх ажилгүй, хөлөө ачсан хамаатан саднаараа байгууллагаа бүрдүүлсэн гэнэ. Тус газарт эрх ямба эдэлж буй хурган боссууд болох Б.Сайнзаяа, С.Номин нар нь Б.Баттулга захирлын садан төрлийн хүмүүс. Түүгээр ч тогтохгүй эхнэрийнхээ үеэл Б.Шагайхүү, А.Сайнбаяр гэх залуучуудыг багтаа авч төрийн мөнгөөр угжиж буйг баримтаар гаргаж болохоор байна. Захирлын садан төрлийн хүмүүс учир тэд төслийн талбай дээр ажил гүйцэтгэх байгаа компануудад байнгын дарамт шахалт үзүүлж төрийн ажлыг гацааж буй аж. Хувийн компанийн босс мэт аашилдаг Б.Шагайхүүд холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авахгүй бол бусдын ажилд чөдөр тушаа болж явна. Төрийн мөнгө төрлийн “хоол” юм уу, Б.Баттулга захирал аа !!!
Эх сурвалж: Ezasag.mn