Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох сонсголыг Б.Жавхлан удирдана

  • 2026/06/09 16:52

Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төвбанкны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг 2026 оны зургадугаар сарын 4-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр ирүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул баталжээ.

Байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургадугаар сарын 23-ны өдөр явуулахаар тогтов. Улмаар сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг томилжээ. Сонсголд оролцох хүсэлтийг иргэд, олон нийтээс өнөөдрөөс эхлэн нээлттэй хүлээн авч, 2026 оны зургадугаар сарын 22-ны 17.30 цаг хүртэл бүртгэх гэнэ.