Б.Лхагвасүрэнг “BEST CENTRAL BANK AWARD 2025”-д өндөр үнэлгээ авсан Төвбанкны удирдлагын нэгээр нэрлэлээ
- 2025/09/22 18:33
Олон улсын нэр хүндтэй "Global Finance" сэтгүүлээс “BEST CENTRAL BANK AWARD 2025”-ийг зарлалаа. “Central Banker Report Cards-2025” тайланд хамгийн өндөр буюу “A+”-“A-“ үнэлгээ авсан дэлхийн төвбанкны удирдлагуудыг олон нийтэд танилцуулав. Уг тайланд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “A-” үнэлгээ авч, хоёр дахь жилдээ дараалан өндөр үнэлгээтэй төвбанкны удирдлагуудын жагсаалтад багтжээ. "Central Banker Report Cards" тайланг 1994 оноос хойш жил бүр гаргаж ирсэн агаад дэлхийн 100 гаруй улсын төвбанкны удирдлагын үйл ажиллагааг дараах шалгуураар үнэлдэг. Үүнд:
Эдгээр шалгуурын үндсэн дээр төвбанкны удирдлагыг “A+”-аас “F-” хүртэл дүнгээр үнэлдэг бөгөөд энэ удаагийн тайланд Монголбанк 2024 онд авсан “A-” үнэлгээгээ баталгаажуулан, дэлхийн шилдэг төв банкнуудын тоонд дахин багтжээ.
2025 оны жагсаалтад 26 улсын төвбанкны Ерөнхийлөгч “A+”-“A-” үнэлгээ авч, шилдгээр шалгарсан бөгөөд Дани, АНУ, Вьетнамын төвбанкны удирдлагууд “A+” үнэлгээгээр тэргүүлжээ. Харин Чили, Коста Рика, Индонез зэрэг улсын удирдлагууд “A” үнэлгээ авсан бол Камбож, Чех, Египет, Этиоп, Монгол зэрэг 14 улсын төвбанкны ерөнхийлөгч “A-” үнэлгээ авчээ.
Монгол Улсын эдийн засаг "Ковид-19"-ийн үеийн уналтаас хойш богино хугацаанд сэргэсэн ч үргэлжлүүлэн геополитикийн хурцадмал байдал үүсэж, нийлүүлэлтийн гаралтай инфляц өсөх хандлагатай байсан. Харин 2024 оны дунд үеэс хойш том гүрнүүдийн худалдааны зөрчилдөөн, эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдлаас үүдэлтэй гадаад зах зээл дээрх түүхий эдүүдийн үнийн уналт, дотоодын эдийн засагт зудаас үүдэлтэй ХАА-н салбарын уналт зэрэг томоохон сорилтуудтай нүүр тулж, даван туулж байна.
Энэ нөхцөлд мөнгөний бодлого нь эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлийг харгалзан, инфляцыг дунд хугацаанд 6%-ийн голчтой +-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах, 2027 оноос 5 хувийн голчтой, 3-7 хувьд хүргэхийг зорьж ажиллаж байна.
"Global Finance" сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Жозеф Жиаррапуто энэ удаагийн тайлангийн талаар хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд төвбанкнууд инфляцын эсрэг хамгийн үр дүнтэй хэрэгсэл болох бодлогын хүүг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Улс орон бүрийн мандат харилцан адилгүй боловч, эдгээр хатуу шийдвэрүүдийн үр дүн тодорхой харагдаж, инфляц буурч эхэлж байна. Жил бүрийн “Central banker report cards” тайлан нь төвбанкны удирдлагуудыг зөвхөн бодлогын зорилтоо хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байдлаас гадна бие даасан, хараат бус байдлаа хангаж, бодлогын тууштай байдлыг хадгалж, тодорхой үр дүнд хүрснээр нь хүлээн зөвшөөрч, үнэлдэг” хэмээжээ.
“A+” үнэлгээ авсан Төвбанкны ерөнхийлөгч нар
Denmark | Christian Kettel Thomsen | A+ |
United States | Jerome Hayden Powell | A+ |
Vietnam | Nguyen Thi Hong | A+ |
“A” үнэлгээ авсан Төвбанкны ерөнхийлөгч нар
Chile |
| A |
Costa Rica | Roger Madrigal Lopez | A |
Indonesia | Perry Warjiyo | A |
Jamaica | Richard Byles | A |
Kenya | Kamau Thugge | A |
Morocco | Abdellatif Jouahri | A |
Paraguay | Carlos Carvallo Spalding | A |
Peru | Julio Velarde Flores | A |
Sri Lanka | Nandalal Weerasinghe | A |
“A-” үнэлгээ авсан Төвбанкны ерөнхийлөгч нар
Cambodia | Chea Serey | A- |
Czech Republic | Aleš Michl | A- |
Dominican Republic | Héctor Valdez Albizu | A- |
Egypt | Hassan Abdalla | A- |
Ethiopia | Mamo Mihretu | A- |
European Union | Christine Lagarde | A- |
Guatemala | Alvaro Gonzalez Ricci | A- |
Mongolia | Byadran Lkhagvasuren | A- |
Philippines | Eli Remolona | A- |
Serbia | Jorgovanka Tabaković | A- |
Singapore | Chia Der Jiun | A- |
South Africa | Lesetja Kganyago | A- |
Taiwan | Yang Chin-long | A- |
Uganda | Michael Atingi-Ego | A- |