"Эрдэнэс Тавантолгой" ХК 544 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
- 2025/09/22 18:18
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны наймдугаар сарын 21-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс 38.5 ам.доллароор, наймдугаар сарын 22-ны өдөр 80 багц буюу 512 мянган тонн эрчим хүчний нүүрс 36.6 ам.доллароор, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр тус тус амжилттай арилжлаа.
“Эрдэнэс Тавантолгой” компани ордын нөөцийг бүрэн ашиглах, сорчлохгүй жигд борлуулах бодлого баримталж эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. 2025 оны наймдугаар сарын 1-нээс 22-ний өдрийн хооронд нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 90.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.7 сая тонн нүүрс Монголын хөрөнгийн биржээр арилжаалсны 61%-ийг (1.03 сая тонн) эрчим хүчний нүүрс, 34% (576 мянган тонн) 1/3 коксжих нүүрс, 5%-ийг (77 мянган тонн) баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.