Гадаад валютын нөөцийн хэмжээ 6 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • 2025/12/03 16:15

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийсэн гадаад валютын урсгалыг нэмэгдүүлжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Төв банкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн. Ийнхүү Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчин бүрдүүлсний үр дүнд 2025 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр гадаад валютын улсын нөөц 6,014.2 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрчээ. 

Гадаад валютын улсын нөөцийн хуримтлал ийнхүү нэмэгдэх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, Төвбанкны үндсэн зорилт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой гэж Монголбанкныхан үзэж байна.