SXCOAL-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулллаа
- 2025/09/12 13:51
"Mining Week & Mine Pro-2025" арга хэмжээний үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, БНХАУ-ын Фэнвэй дижитал мэдээлэл технологийн компанийн дэд захирал Фен Дун Бин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд Хятадын нүүрс, тээвэр, борлуулалтын хамгийн том нэгдсэн мэдээллийн сан бүхий Sxcoal.com цахим платформд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүсний борлуулалт, хүргэж өгөх хугацаа, биржийн арилжааны хуваарь зэрэг мэдээллийг тогтмол, шуурхай мэдээлж байхаар боллоо. Ингэснээр худалдан авагчид цаг алдалгүй мэдээлэл авах, борлуулалт нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тус компанийнхан үзэж байна.