Санхүүгийн суурь мэдлэг олгох “Level-UP хөтөлбөр” Ховд аймагт нээлтээ хийлээ
- 2025/02/06 19:59
УИХ-ын Тамгын газраас санаачлан Монголбанк, Боловсролын яамны харьяа Боловсролын ерөнхий газар хамтран сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий богино хугацааны “Level-UP” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Хөтөлбөр нь бэлтгэл үйл ажиллагаанаас гадна сургалт, уралдаан, аян, энтертайнмент арга хэмжээ, сошиал идэвхжүүлэлт гэсэн гурван үндсэн хэлбэрээр онол, практик хослуулан зохион байгуулах юм.
“Level-UP” хөтөлбөрийн Ховд аймгийн нээлтийн арга хэмжээг 2025 оны хоёрдугаар сарын 5-нд зохион байгуулжээ. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцлоо. Мөн Ховд аймгийн нээлтэд санхүүгийн мэдлэг сорих тэмцээн зохиогдож шилдэг 30 сурагчдад "АПУ" ХК, "Сүү" ХК-ийн хувьцааны эрхийн бичиг, Хадгаламжийн даатгалын корпорацын хадгаламжийн эрхийн бичгээр шагнасан байна.
Ховд аймгийн хувьд санхүүгийн боловсрол олгох 35 сургагч багш бэлтгэгджээ. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 418 суралцагч “Level-UP” хөтөлбөрт хамрагдах юм байна.