“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй

  • 2024/11/22 13:42


“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Г.Ёндонг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Гантулгаас тодруулахад “Манай үйлдвэрийн ерөнхий захирал ажлаа хэвийн хийгээд явж байна. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, өргөдөл гаргаагүй. Энэ бол ташаа мэдээлэл” гэсэн хариулт өгөв.

Г.Ёндон нь 2020 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаад 2022 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байгаа билээ.