Монголын хөрөнгийн бирж 52 гишүүн компанитай боллоо

  • 2024/08/07 14:29


Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ оны долдугаар сарын 31-ний 33 тоот тогтоолоор “Үнэт секьюритис ҮЦК” ХХК-ийг Монголын хөрөнгийн биржийн гишүүн компаниар элсүүллээ. “Үнэт секьюритис ҮЦК” ХХК нь үнэт цаасны зах зээлд брокерын тусгай зөвшөөрөлтэй аж. Тус компанийг элсүүлснээр Монголын хөрөнгийн биржийн гишүүн компанийн тоо 52-д хүрчээ. 

“Үнэт секьюритис ҮЦК” компани нь “Үнэт санхүүгийн нэгдэл”-ийн охин компани юм. “Үнэт санхүүгийн нэгдэл”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар “Голомт” банкны гүйцэтгэх захирлын орлогч асан, “шарк” Д.Бадрал томилогдон ажиллаж байгаа билээ.