Майкл Жонсон хөнгөн атлетикийн шинэ лигт 30 сая ам.долларын хөрөнгө оруулав
- 2024/04/29 13:34
Олимпын аварга, нэрт гүйгч Майкл Жонсон хөнгөн атлетикийн шинэ лиг зохион байгуулахаа мэдэгджээ. Ойрын зайн гүйлтэд босоо явсан М.Жонсон шинэ лигтээ 30 сая ам.долларын хөрөнгө босгосноо зарласан байна. Спортын салбарт хөрөнгө оруулалт хийдгээрээ алдартай "Winners Allence" албан ёсны түншээр хамтрах аж.
Шинэ лигийн нэр болон бусад мэдээллийг ирэх зургадугаар сард олон нийтэд зарлах юм. Ингээд 2025 оноос эхний тэмцээнээ хийхээр төлөвлөжээ. Хөнгөн атлетикийн улирлаар буюу дөрөвдүгээр сараас эхлээд есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
М.Жонсон эртнээс хөнгөн атлетикийн спортыг шинэчлэх сонирхолтой байсан билээ. Уг спортыг олон дэмжигчтэй, илүү мэргэжлийн болгох үүднээс америкийн мэргэжлийн лигүүдтэй хамтран ажилладаг "Doubleday" болон "Cartwright" зэрэг студитэй хамтрахаар тохиоролцжээ. Тэд тамирчдын граффик мэдээг бэлтгэн, сонирхогчдод илүү ойлгомжтой мэдээлэл хүргэх тал дээр ажилладаг аж.
Түүнчлэн "Формула 1"-ийн маркетингийн агентлаг болох "Two Circle" компанитай хамтарснаар илүү олон үзэгч татна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн "SRK" стратегийн компани лигийн олон нийттэй харилцахад дэм болно гэж үзсэн байна.
Т.Цэгц