“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэв
- 2024/04/24 14:21
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны зурав дугаар хуралдаан 2024 дөрөвдүгээр сарын 18-нд боллоо. Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд, “Шинэ Хархорум”-ын Үндэсний хороон дарга Ц.Даваасүрэн тавдугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байр зүйн зураг зохиох ажил болон инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг эрчимжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.
Үндэсний хороон зургадугаар хуралдаанаар “Шинэ Хархорум” хотын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ, зам тээврийн төлөвлөлтийн хүрээнд хийсэн ажил болон тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцжээ. Мөн “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор 54 улсын 428 баг хүсэлт ирүүлсэн байна.